Төмөр замын бүтээн байгуулалтад ХӨГЖЛИЙН БАНКНААС 100 сая ам.долларын санхүүжилт олгосон
2026 оны 10 сарын 12

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны наймдугаар сард олгосон юм.
Тус төмөр замын нээлтийн үеэр Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин шинэ төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, логистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой бөгөөд төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын зэрэгцээ 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгохыг онцоллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671025
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
