ЦЕГ: Баавгай дайрснаас үүдэж 55 настай эрэгтэй нас барж, 40 настай эмэгтэй нүүрээ самардуулсан байдалтай нөхцөл байдал тогтоогдсон

Баавгай хүний аминд хүрсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед БЗД-ийн 35-р хороо Улиастай "Бурхантын ам" гэх газарт баавгай гэррүү нь дайрлаа гэх мэдээллийг цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалтын явцад 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 нас эрэгтэй нас барсан байдалтай нөхцөл байдал тогтоогдсон. Эмэгтэйн хувьд гэрээс гарч зугтаан амьд үлдсэн байна. Яг одоогийн байдлаар ГССҮТ-д эмчлүүлж байна.
Нас барсан эрэгтэйн хувьд гэрээс тодорхой зайнд цогцсыг олж тогтоон шалгалтын ажлыг хийгээд явж байна. Энэ оны байдлаар нийm 597 баавгайтай холбоотой дуудлага мэдээлэл ирсэн байна.
Баавгайг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

