ШУУРХАЙ: БЗД-ийн 35-р хорооны айлд баавгай нэг хүнийг барьж, нэг эмэгтэйн биеийн байдал хүнд байна

2026 оны 10 сарын 08

Arslan.mn

10.00 цагт: Баавгай хүний аминд хүрсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед БЗД-ийн 35-р хороо Улиастай "Бурхантын ам" гэх газарт баавгай гэррүү нь дайрлаа гэх мэдээллийг цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалтын явцад 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 нас эрэгтэй нас барсан байдалтай нөхцөл байдал тогтоогдсон. Эмэгтэйн хувьд гэрээс гарч зугтаан амьд үлдсэн байна. Яг одоогийн байдлаар ГССҮТ-д эмчлүүлж байна.

Нас барсан эрэгтэйн хувьд гэрээс тодорхой зайнд цогцсыг олж тогтоон шалгалтын ажлыг хийгээд явж байна. Энэ оны байдлаар нийm 597 баавгайтай холбоотой дуудлага мэдээлэл ирсэн байна.

Баавгайг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 


07.00 цагт: Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир буланд өнгөрсөн шөнө баавгай суурин газрын айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир буланд суурин газраас алслагдмал суурьшдаг айлд баавгай орж 40 гаран насны эрэгтэй хүний аминд хүрч, 50 орчим насны эмэгтэйн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа аж. 

Мөн бидэнд олдсон мэдээллээр, 40 настай эрэгтэйн цогцсыг баавгай зууж гэрээс нь 100 орчим метрт хаясан байжээ.

Иймд ард, иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлыг сахиж, тухайн газрас нэн даруй холдон холбогдох байгууллагад мэдээллэхийг зөвлөж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670990
1 эможи

Hi
2026-10-08 16:16
Алж чадаж л байвал шударга журам медалиар шагнах ч ёстой
Зочин
2026-10-08 10:37
Яаралтай арга хэмжээ аваачээ түгшүүртэй юм бэ сэрэмжтэй бай гээд байхын шөнө унтаж амрана биз дээ хурдан олж устгаачээ хүний амь нас чухал шүү
X
2026-10-08 10:23
Одоо хүний мах амсчихлаа. Үргэлжлүүлээд хүн бариад эхэлнэ дээ. Хайж олж устгахгүй бол хэцүүхэн л юм болох байх даа.
Зочин
2026-10-08 09:51
Эргүү гөлөгнүүд тэгээд зугтаж амжих уу? Хажуугаар нь дуудлага өгөөд л Нөгөө баавгайн хүлээгээд байж байх уу?
Зочин
2026-10-08 09:44
Алаач хүний аминаас илүү юу
Даваасүрэн
2026-10-08 09:20
Агнахыг зөвшөөрөх хэрэгтэй. аймшигт араатан шүү дээ
Зочин
2026-10-08 09:20
Аюулгүй байдлаа хангана гээд бхын шөнө яахын унтахгүй гөлийгөөд суухиймуу ойрын хэд хоног алсдуу айл өрх хэцүү л бгаашдэ аыдсын байдалтай
Баттүшиг
2026-10-08 09:05
буудаж алаачээ хүний амьнаас үнтэй баавгай гэж юу байсын бээ лларуудаа
Одноо
2026-10-08 08:50
Аюулгүй байдлаа сахина гэж яахын...шөнө орой хаашаа явахын...тэнэг тэнэг шийдвэр гаргах юмаа
Ajiglagch
2026-10-08 08:46
Хүнд ойртсон үед нь шууд устгах хэрэгтэй Бууд ах эрхийг төр олгох Араатан үнэтэй юу монгол хүн үнэтэй юу 126 малаа
Зочин
2026-10-08 08:35
Одоо устгаа боломжит тоонд нь хүргээ
Цэнд-аюуш
2026-10-08 08:31
Хаа тааралдсан газар нь устгалд оруулж цөөлөх хэрэгтэй байна
Монгол улсын иргэн
2026-10-08 08:30
Одоо буудахыгинтт буудсан нь дээр байхаа
A
2026-10-08 08:27
Устга яаралтай.
Зочин
2026-10-08 08:21
Устгахгүй бол одоо гэр хороололд захын айлаас эхэлнэ дээ хүний хээ аюулгүй байдлыг хангаж устгаач
Х
2026-10-08 08:07
Малнуудаа наад баавгайгаа алаач Орос улс алж бна устгаач хэдэн хүн бариулах тооцоо хийгээд бна уу тэнэг пязданууд юм аа
Зүгээр
2026-10-08 08:00
А Баагвайг устгаачээ
keyboard_arrow_up