Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 3 оргодол этгээдийг саатуулж, цагдан хорьжээ

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, Интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Солонгос улсаас албадан авчирсан байна. 

Мөн "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670978
1 эможи

keyboard_arrow_up