Б.Баатарыг 30 хоног хорихоор боллоо
2026 оны 10 сарын 06

“Херо энтертайнмент групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн тул Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан юм.
Прокуророос түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд хандсан ч анхан шатны шүүх энэ аравдугаар сарын 2-нд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Б.Баатарыг цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр дахин шүүхэд хандсанаар 30 хоног цагдан хорихоор боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670955
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
