12 дугаар ангийн сурагчид төмөр самаар нэгнийгээ хутгалж, гэмтээжээ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байна.

Тодруулбал, дээрх хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар /butterfly comb/ санамсар болгоомжгүйгээр гэмтээжээ.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй эд зүйл авч өгөхгүй байх, худалдаа эрхлэгчид насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670952
1 эможи

keyboard_arrow_up