ШУУРХАЙ: С.Молор-Эрдэнийг цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоожээ
2026 оны 9 сарын 29

Философич С.Молор-Эрдэнийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих арга хэмжээг өөрчилсөн байна.
Тодруулбал, С.Молор-Эрдэнийг цагдан хорихын оронд Монгол Улсын хилээр гарахгүй байх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, тухайн хэрэгт холбогдох нэр бүхий болон бусад оролцогчтой уулзах, харилцах, холбоо тогтоохгүй байх хязгаарлалт тогтоожээ.
Шүүхийн уг шийдвэр 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр гарсан бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670882
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
