“Монголын төмөр зам” ТӨХК мэдээллийн аюулгүй байдлаа олон улсын стандартад нийцүүлнэ
2026 оны 9 сарын 29

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2026 оны 05 дугаар сараас эхлэн байгууллагын хэмжээнд ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд стандартын хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах чиглэлээр дотоод аудит хийх чадавхыг бүрдүүлэх зорилгоор 7 ажилтныг дотоод аудиторын сургалтад хамрууллаа.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар тус стандартыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нутагшуулах ажлыг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670879
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






