Яаралтай түргэн тусламжийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ гурван суудлын автомашин мөргөж, зам тээврийн осол гаргажээ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

Яаралтай түргэн тусламжийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ гурван суудлын автомашин мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "09 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туулын гүүрэн дээр зам тээврийн осол гарсан.

Тодруулбал, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд оролцох үедээ гурван суудлын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

Ослын улмаас Toyota Prius, Toyota Harrier, Hyundai Sonata маркийн нийт гурван тээврийн хэрэгсэл өртсөн бөгөөд ослын шалтгаан, нөхцөлийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670877
0 эможи

keyboard_arrow_up