Гачуурт, хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Өнгөрөгч 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллын үеэр хэт ачаалагдаад байсан “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг хийхдээ хэрэглэгчдийн хэрэглээг аль болох бага хугацаанд таслахыг зорьж, тус компанийн Ашиглалт, засварын Зүүн, Баруун төвүүд болон Налайх, Зуунмод төвийн 150 гаруй инженер техникийн ажилтан, 35 машин механизмын бүрэлдэхүүнтэйгээр гурван өдрийн дотор багтаан хийж дуусгахаар зохион байгуулсан юм.

Энэхүү ажлын үр дүнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гачуурт, Хуандайн амны айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчид өвлийн оргил ачааллын үеэрх цахилгаан хангамж сайжирч байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670853
0 эможи

keyboard_arrow_up