ЦЕГ-ын Дэд даргаар Д.Дашнямыг томиллоо

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Хууль Зүй, Дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын Дэд даргаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.Дашнямыг томиллоо. 

Д.Дашням нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр АБНЕгипт, БНТУ, мэргэжил дээшлүүлсэн, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж. 

Үүнээс Эрүүгийн цагдаагийн албанд 15 жил  (төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга), аймаг, дүүрэг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн даргаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа мэргэшсэн эрүүгийн төлөөлөгч, удирдлага юм. 

Тэрбээр, 

  • 2002-2004 онд БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт цагдаа;
  • 2008-2009 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч 
  • 2009-2010 БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч 
  • 2010-2017 ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга 
  • 2017-2019 ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • 2019-2021 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга 
  • 2021-2026 ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар 2026 оны 09 дүгээр сард ЦЕГ-ын Дэд даргаар томилогдож байна. 

Цагдаагийн хурандаа Д.Дашнямын хувьд Англи улсын тусгай албадын хэрэглэдэг “Мэдээллийн дүн шинжилгээ буюу 5х5х5 аргачлал  номыг Эрүүгийн цагдаагийн албаны үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж, орчуулж хэвлэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигласан. 1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн  гэмт  хэргүүдэд  сэжиглэгдэн  “Гэмт  хэргийн  лавлагаа  ном”-ыг 10 дугаараар цагдаагийн байгууллагад 18 жил эрэн сурвалжлагдаж байсан  онц хүнд гэмт хэргүүдийг илрүүлж, цаашид учирч болох хор уршигуудыг таслан зогсоож, Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдэгээр шагнагдаж байсан туршлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670849
1 эможи

Tsogzol
2026-09-28 16:37
Mash zuv nudee olson tomlolt baina mash mundag hun shuu haan yavsan gazartaa ner hundtei ajlaa mash zuv zohistoi sain hiideg hundee mundag duude amjilt husie
Бямбаа
2026-09-28 14:59
Туршлагатай, мэдлэг боловсролтой мундаг залуу. Ажлын амжилт хүсье.
Uka
2026-09-28 14:44
Mundag zaluug songojee
Зочин
2026-09-28 14:33
Овоодоо цагдаагийн үндсэн бүрэлдэхүүнээс томилж халагдсан солигдсон хачин юмнууд томилохгүй бх хэрэгтэй
keyboard_arrow_up