Уснаас хуурай гарсан гэх “Patrol”-ын жолооч Э.Мөнхнаран БХЯ-ны “Барилга захиалагчийн алба”-ны даргаар ажилласаар байна уу?

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Дүнжингаравын уулзварт Дашваанжил ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл дэлбэрснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.

Харин Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренцэндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах, 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар өнөөдөр тус хэргийн шүүх хурал болж байна.

Хэргийг эргэн сануулбал, осол болох үеийн бичлэгээс үзэхэд “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгсэл Дашваанжил ХХК-ийн том оврын тээврийн хэрэгслийн сохор бүс рүү шахаж, шүргэлцсэний улмаас газ алдагдан дэлбэрсэн дүр зураг харагддаг.

Гэвч “Nissan Patrol”-ын жолооч Э.Мөнхнаранг шинжээчдийн баг буруугүй гэж үзсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн Э.Мөнхнаран нь осол гарах үед Батлан хамгаалах яамны харьяаллын, албаны 1459 УНМ улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл өнөөдөр “Дүнжингаравын газын дэлбэрэлт” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа явуулах хүсэлт гаргалаа. Харин үүнтэй холбоотой  зарим хуульч өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Тухайлбал, хуульч О.Батхүү “Дүнжингаравын хэрэгт “Nissan Patrol”-ын жолооч Э.Мөнхнаранг яллагдагчаар татаж, хэргийн оролцоог нь шүүх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хамгийн ноцтой нь Э.Мөнхнаран нь Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл байсан ч тус газрын даргаар одоо хүртэл ажиллаж байж болзошгүй байна.

Учир нь аудитын хийсэн тайлан болон Шилэн дансанд байршуулсан мэдээллийг харахад Э.Мөнхнаран тус газрын даргаар хэвээр байгаа мэт харагдаж байгаа бөгөөд үүнийг доорх баримтаас харж болохоор байна. Тухайлбал, 2026 оны shilendans.gov.mn байршуулсан Шилэн дансны мэдээлэл хэсэгт ТӨСВИЙН ЗАХИАРГЧ Э.Мөнхнаран гэснээс харж болно.

2026 оны shilendans.gov.mn байршуулсан Шилэн дансны мэдээлэл...

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670828
1 эможи

Иргэн
2026-09-25 22:58
Энэ муу новш яаж амьд явж бна аа?? Сураг сонсохнээ хүрэлсүгийн суганы үс нутаг усных нь хамааралтай хар мөртэй хэнтий зүгийн алуурчин гэж сонссон. Ялаа аваад жангаа илээсэй муу алуурчин.
Зочин
2026-09-25 20:56
энэ хүн Элбэшдоржийн хүүхэд гэсэн үү
Зочин
2026-09-25 16:53
энэ ЭРДЭНЭЭ овогт МӨНХНАРАН гээч БХЯ-ы хүүрэнсүгийн томилсон хэнтийн хулгайч л гол буруутан нь шүү дээ. улаан цайм машинаараа хашиж газ алдагдуулсан новш.
keyboard_arrow_up