СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хоёр хүүхэд гудамжаар явж байсан иргэнийг дээрэмдэхээр оролдож, биед нь халджээ

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

Гудамжаар явж байсан иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд мотоциклтой ирж, дээрэмдэхээр оролдож, биед нь халдсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдлээ.

Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа энэ талаар мэдээлэхдээ “Өнөөдөр аавыг ажлаасаа гараад гэр рүүгээ Мөнелийн тэнд алхаж явж байхад өсвөр насны хоёр эрэгтэй хүүхэд мотоциклтой ирж, дээрэмдэхээр оролдож, биед нь халдсан байна. Аав аргагүй өөрийгөө хамгаалсан гэнэ. Аав гайгүй” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр эцэг, эхчүүдэд хандан хүүхдүүддээ тавих хараа хяналт, анхаарлаа сайжруулахыг уриалсан байна.

Тэрбээр “Өсвөр насны хүүхдүүдийг шөнө орой хараа хяналтгүй явуулж, бусдын биед халдах, дээрэм хийх хэмжээнд хүргэхгүй байх нь маш чухал” хэмээн анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670815
0 эможи

Зочин
2026-09-24 15:20
нохойн гөлөгнүүдийг цагдаа нар журамлаач, мотоцикль унасан гуйлгачингууд голцуу ийм л зорилготой байгаа, хутгатай явах хэрэгтэй юм байна гөлөгнүүдийг ойртвол гуянд шаахаас өөр аргагүй
keyboard_arrow_up