“CU“ сүлжээ дэлгүүр өдөр бүрийн 30 минутын хөлсийг завсарлагааны цаг гэж ажилчдын ЦАЛИНГААС ХАСДАГ гэв

2026 оны 9 сарын 21

Arslan.mn

""CU" сүлжээ дэлгүүр өдөр бүрийн 30 минутын хөлсийг завсарлагааны цаг гэж ажилчдын цалингаас хасдаг" гэж иргэн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр "Их сонин юм олж мэдлээ. Миний ажилласан цаг хэдэн цагаар дутуу батлагдчихжээ. Гайхаад менежерээсээ асуусан чинь “Ажлын цаг чинь 8 цагаар биш, 7 цаг 30 минутаар л орж байгаа. Үлдсэн 30 минут нь завсарлагааных гээд хасагдаж байгаа” гэнэ.

Бид нар хаана завсарлаад, амраад байгаа юм бэ?

Завсарлах нь битгий хэл, хальт жоохон суухад л шоронгийн харгалзагч нар шиг 24/7 камераар харж байдаг юмнууд нь зураг явуулж, дарамтлаад байдаг биз дээ?

“Энэ хэдэн оюутан, сурагчид юу хэлж чадах юм” гээд дээрэлхээд байдаг.

Ажилтнаас юм нэхэхдээ бол цаг минут бүрийг нь тоолж, камердаж, хянаж, шаардлага тавьж чаддаг байж, ажилтны цалин дээр ирэхээрээ яагаад ингэж цаг минут хасаад байдаг юм бэ?

Хэрвээ тэр 30 минутыг “завсарлага” гэж хасаж байгаа юм бол тэр завсарлагаа ажилтан бүр үнэхээр авч чаддаг байх ёстой биз дээ. Ажлын ачаалал ихтэй, хүн дутуу үед завсарлах боломжгүй байхад цалингаас нь автоматаар хасаад байх нь ямар учиртай юм?

Бид нар робот биш. Өдөржин зогсоод, хүнтэй харилцаад, ажлын ачааллаа нуруун дээрээ үүрч ажилладаг хүмүүс.

Тэгээд эцэст нь өөрсдөө ч авч чадаагүй завсарлагааны 30 минут гээд хасуулна гэдэг арай л дэндэж байна." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670745
1 эможи

keyboard_arrow_up