Японд ажиллаж байсан 20 настай Монгол залуу үйлдвэрийн ослоор НАС БАРЖЭЭ

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг японы цагдаагийн байгууллага есдүгээр сарын 11-нд мэдээлжээ.

Осол есдүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиро-мачи дүүрэгт байрлах “Kaisei Construction” компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан байна.

Тухайн үед залуу туузан дамжуургын ойролцоо хуримтлагдсан элс болон бусад материалыг хүрзээр цэвэрлэж байжээ. Энэ үеэр туузан дамжуургын буланд татагдан орж, ослын улмаас газар дээрээ нас барсан байна.

Ослын үед түүний ойролцоо өөр ажилтан байгаагүй аж.

Японы цагдаагийн байгууллагынхан талийгаачийг тус улсад дадлагажигчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн 20 настай Б байсныг тогтоожээ. Задлан шинжилгээний хариугаар үхлийн шалтгааныг тархины няцрал гэж үзсэн байна.

Одоогоор цагдаагийн байгууллага холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, осол ямар шалтгаанаар гарсныг нарийвчлан шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670663
1 эможи

keyboard_arrow_up