Дахин нэг хүчирхийлэлд амьдарч буй 27 настай залуу олон нийтэд ХАНДЛАА

2026 оны 9 сарын 14

Arslan.mn

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа энэ хоёр үг тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог. Гэтэл манай улсад жил ирэх тусам хүчирхийллийн асуудал хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж буй.

Харин сүүлийн жилүүдэд "Жинхэнэ монгол эр хүн хаачив" гэсэн эрэл хайгуул нийгмийн сэтгэл зүйд бий боллоо. Арга ч үгүй биз. Сүүлийн үед гэмт хэрэг гарах бүрд эрчүүд буруутан болж, нийгмээрээ ад үзэх болсон. Гэвч тэд ч бас их, бага хэмжээгээр хүчирхийлэлд өртдөг аж. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх судалгааг харахад 100 хувь эмэгтэйчүүд байдаггүй.

Эрчүүд ч мөн адил хүчирхийлэлд өртөж байдаг.

Тэгвэл дахин нэг хүчирхийлэлд өртсөн гэх 27 настай залуу манай редакцад хандлаа. Тэрээр 23 настай хамтран амьдрагч бүсгүй нь айлган сүрдүүлж, эрүүл мэнд болон сэтгэл санааны дарамт учруулан хүчирхийлэл үйлддэг гэдгээ ил болгож буй.

/Энэхүү мэдээлэлд хоёр талын нэрийг нууцалсан болно./

"АЖИЛ ДЭЭР ЧИНЬ ОЧИЖ “СҮЙРҮҮЛНЭ ” ГЭДЭГ ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭС БОЛЖ АЖЛААСАА ХҮРТЭЛ ГАРСАН"

Тэрбээр " Юун түрүүнд ийм таагүй, хүнд сэдэвтэй зүйл бичиж байгаадаа хүлцэл өчье. Гэвч цаашид дуугүй өнгөрөх боломжгүй, удаа дараа миний чихэнд би л хүчирхийлэгч мэтээр ойлгуулсан ярианууд чинь дуулдаад байгаа болохоор ингээд бичихээс өөр аргагүй нээ.

Би 23 настай "Х" гэх охинтой анх 2025 оны 9-р сард танилцсан юм. Харилцсан хугацаа маань тийм ч урт биш байсан ч бид бие биедээ үнэхээр чин сэтгэлээсээ сайн байсан. 2026 оны 7-р сарын 13-нд бидний харилцаа бүрэн дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд би харилцаагаа авч үлдэхийн тулд боломжтой бүхнээ хийж, эцэсээ хүртэл уучилсан. 

Бид хоёр 2026 оны 6-р сарын 7-нд тусдаа гарсан бөгөөд яг үүнээс хойш үл ойлголцол, таагүй үйл явдлууд ар араасаа эхэлсэн юмаа. Тэрнээс өмнө бол манай аав, ээжтэй цуг 10-20 хоног, заримдаа 1 сар ч хамт байж үзсэн. Энэ хугацаанд ямар ч хэрүүл маргаан гардаггүй байсан бөгөөд манай гэрийнхэн ч түүнд маш их сайн, хүүхэд шигээ ханддаг байв.

Тусдаа гараад хэд хоносны дараа би түүнийг бие давхар болсныг мэдсэн. Ухаангүй баярлаж, "миний хүүхэд" гэж бодон маш их баярлаж байсан ч үнэн хэрэгтээ тийм биш байжээ. Тэрээр салсан нөхрөөсөө жирэмсэн болсон байв.

Үйл явдлыг сөхвөл: 4-р сард түүний ээж нь хүүхдийг нь аваад хотод ирэх ажилтай байсан тул тэрээр "Хүүхдээ хотод байх хугацаанд нь харна" гээд манайхаас эд зүйлсээ аваад эгчийх рүүгээ явсан юм. Гэвч удалгүй тэрээр эгчийх рүүгээ биш, салсан нөхрийнхөө гэрт очсоныг нь хэд хоногийн дараа би мэдсэн. Тэр үед би харилцаагаа дуусгах шийдвэр гаргаж хэлсэн ч, тэрээр хэд хоногийн турш шөнөжин уйлж, залгаж тайлбарласан. Би ч "Хүүхэдтэй юм чинь аав, ээжийн хувиар хамт байх нь аргагүйдээ" гэж бодон түүнийг уучилсан. (Одоо бодоход энэ л хамгийн буруу шийдвэр байж, яг энд л цэг тавих ёстой байжээ).

Гэвч тэдний хамт байх хугацаанд энэ явдал болж, тэр салсан нөхрөөсөө жирэмсэн болсон байв. Үүнийг мэдээд би шоконд орж, сэтгэл зүйн асар их сандралд орсон. Ажлаа тараад гадаа сууж бодлогоширч байгаад, гэртээ орж түүнтэй ярилцсан. Тэр өдөр би түүнийг дахин нэг удаа уучилсан ч үүнээс хойш бидний дундах хэрүүл маргаан тасрахаа больсон байдаг. Гэхдээ би энэ бүх хугацаанд түүнд нэг ч удаа гар хүрээгүй, хүнд үгээр доромжилж, өндөр дуу гарган загнаж ч байгаагүй.

2026 оны 6-р сарын 20-нд, түүний төрсөн өдөр тэрээр ӨВ нутгаасаа хотод ирсэн юм. Би ажлаа тараад түүнийг ирэхээс өмнө гэртээ жижиг ширээ засаж, цэцгийн баглаа, бэлэгтэй угтсан. Тэр орой түүний бие маш их өвдсөн тул түргэн тусламж дуудаж, Өргөө амаржих эмнэлэг рүү хүргэгдсэн. Учир нь тэрээр нутаг руугаа явахаасаа өмнө хүүхдээ авхуулсан байсан бөгөөд амарч чадалгүй замд явснаас болж хүндэрсэн байж.

Ингээд 2026 оны 6-р сарын 28-ны өдөр хамгийн таагүй явдал болсон. Тэр өдөр тэрээр найзтайгаа караоке орохоор болж, ажлаа тараад явсан. Би гэрийн түлхүүргүй байсан тул ажлынхаа байран дээр түүнийг ирж авах талаар ярилцаад хүлээгээд үлдсэн (Шөнийн 12, 1 цаг гээд ирэх байх гэж бодсон). Гэвч шөнийн 02:00 цагт залгахад утас нь холбогдох боломжгүй байв.

Үүрийн 04:00 цагийн үед дахин залгахад найз нь утсыг нь авч "Хонгороо тасарчихсан, гэртээ ирээд унтаж байна" гэж хэлсэн. Ингээд би гэр рүүгээ очиж, түүнийг сэрээгээд ярилцах гэсэн боловч тэр "Өглөө ярилцъя" гээд дургүйцсэн. Би хардсандаа биш, ядаж утсыг нь шалгах гээд авах гэтэл шууд нүүр рүү алгадан цохиж эхэлсэн.

Энэ үед би биеэ барьж чадалгүй уурандаа толь цохиж, гараа зүссэн. Гараас маань асар их цус гарч байхад тэрээр зогсохгүй, миний толгой руу цохиж, арьс нэвт шахуу заналтайгаар хазаж, майжиж, нүүр ам руу удаа дараа цохисон. Би ердөө л өөрийгөө хамгаалахын тулд түүнийг ор руу түлхсэн юм. Энэ явдлын дараа тэрээр намайг "согтуу агсам тавиад байна" гэж цагдаад худал дуудлага өгсөн.

Цагдаагийн алба хаагчид ирэхэд бид хэвийн ойлголцоод учираа олчихье гээд явуулсаан тэр. Гэрийнхэн рүүгээ залгаад  үнэнийг хэлээд очлоо гэхэд утас булааж аваад "Чи гэрийнхэндээ намайг ховлодог хэн бэ золбин пизда минь" гээд ахиад л толгой түрийгүй зохиод эхэлсээн. Энэ үед ахин хэрүүл дэгдэх шинжтэй байсан тул би түүнээс өөрөө гуйсаар байгаад цагдаа руу залгуулж "Намайг ирж аваач, би явмаар байна" гэж хүссэнээр явсан. Тэр үед толь цохиж, гардаа 6 оёдол тавиулсандаа би хэнийг ч буруутгахгүй.

Гэвч энэ мэт хүчирхийллийн үйлдэл, эмэгтэй хүнээс гарахааргүй хүнд агуулгатай хараал, доромжлолууд нь нэг бус удаа давтагдсан бөгөөд би тухай бүрд нь уучилсаар ирсэн. Одоо надад сэтгэл зүйн асар их гэмтэл, бие дээр үлдсэн тод сорвинууд л үлдлээ. 

Нүүрээ нуун, чимээгүй өнгөрч, цаанаа сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэлд өртөж явдаг олон эрэгтэйчүүд байгаа. Энэ бүхний эцэст би зүгээр л үнэнийг хэлэхгүй бол чихэнд би л хүчирхийлэгч мэтээр олон хүнээс дуулсаар байгаа.

(АЖИЛ ДЭЭР ЧИНЬ ОЧИЖ СҮЙРҮҮЛНЭ ГЭДЭГ ЭНЭ ХҮНЭЭС БОЛЖ АЖЛААСАА Ч ГАРСАН) " гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670641
1 эможи

Дөл
2026-09-14 10:57
Би эхнэртээ зодуулчихсан би гараараа хаасан төдий шүд хөдлөж биерүү цэнэглэгчээр ороолгож хумсаараа маажсан яахав уурандаа гараад 2 пиво уугаад эргээд ороод иртэл цагдаа дуудчихсан байсан гайхсан пиво уусан хүн чинь алкохол хэрэглэсэн болхоор эрүүлжүүлэхжд орсон өглөө гараад иртэл эхнэр шүүх эмнэлэг дээр өөрөө очоод гэмтэл тогтоолгчихсон байсан би хэрэгтэн болсон 3 шатны шүүхээр явсан хэн ч намайг гэж дурдаагүы бичлэг байсан зураг байсан шүүх эмнэлэг зураг биёлэг дээр дүгнэлт гаргадгүй юм билээ.Эрэгтэй хүн бол хүчирхийлэгч нэрээр л үлддэг юм байналээ
keyboard_arrow_up