ШУУРХАЙ: 27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

27 удаагийн үйлдлээр ₮88,5 сая төгрөгийн хахууль авсан Замын-Үүдийн гаалийн албаны даргад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо.
Тодруулбал, прокурорын байгууллагаас Н.Т нь Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нараас нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Мөн Д.С, Т.Э нар нь гаалийн хилээр мэдүүлсэн бараагаа даруй гаргах зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.С нь 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөг, Т.Э нь 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Н.Т-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,
Т.Э, Д.С нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 8-10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

