Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ

2026 оны 9 сарын 10

Arslan.mn

Олон улсын чанарын стандарт, сорьцын баталгаатай үнэт эдлэлийг хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой "UB Jewelry Center" өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. 

Тус дэлгүүр нь орчин үеийн минимал хэв маягаас эхлээд үндэсний уламжлалт хэв маягийг шингээсэн дахин давтагдашгүй, гар хийцийн, чанартай бүтээлүүдийг худалдаалж байгаагаараа онцлог юм.

Arslan.mn

Нээлтийн үеэр UB Jewelry Center гүйцэтгэх захирал З.Амгаланбаатар "Үнэт эдлэл бол хүний бүхий л амьдралыг чимж байдаг гоёл. Тиймээс бид үйлчлүүлэгч бүрийнхээ үнэ цэнтэй мөчийг мөнхлөх, бүх сэтгэлээ шингээн худалдан авч буй үнэт эдлэлд нь чанарыг эрхэмлэх, тав тухтай орчинд үйлчлэх зорилгоор "UB Jewelry Center"-ийнхөө булан тохой бүрт нь анхаарал хандуулан, сэтгэлээ шингээн бүтээж, өнөөдөр ийнхүү үүд хаалгаа нээж байна. 

UB Jewelry Center нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор худалдан авагч нарынхаа дунд 999 сорьцтой АЛТАН АЯГАНЫ сугалаат худалдааг нэг сарын хугацаанд зохион байгуулахаас гадна өнөөдөр хүрэлцэн ирсэн эхний 100 үйлчлүүлэгчид гарын бэлэг гардууллаа. Мөн бидэнтэй хамтран ажиллаж буй түрээслэгч нартаа түрээсийн уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байна. " хэмээн онцоллоо.

Arslan.mn

Саруулхан, дулаахан, тав тухтай орчинд тухлан сууж өөрийгөө болон хайртай хүндээ насан туршид нь гоёх үнэт эдлэлийг сонгох боломжтой. 

Хаяг:
Урт цагаан, Жуулчны гудамжинд - UB JEWELRY CENTER 
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670618
1 эможи

keyboard_arrow_up