Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “ШИЛДЭГ 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийн нэгээр ШАЛГАРЛА
2026 оны 9 сарын 05

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь салбарын хөгжил, бүтээн байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж,"Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа.**
Мөн энэхүү түүхэн ойн хүрээнд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн ус хангамжийн тооцооны инженер Э.Пүрэвдулам мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр бүтээл, салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн "Барилгын салбарын шилдэг залуу 100 инженер”-ийн нэгээр шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ.
Эдгээр нэр хүндтэй шагнал, амжилт нь байгууллагын үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрийн үр дүн бөгөөд бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт хэрэглэгч, харилцагч байгууллагуудын дэмжлэгийн илэрхийлэл юм.
"Барилгын салбарын шилдэг залуу 100 инженер”-ийн нэгээр шалгарсан Э.Пүрэвдуламдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсье.
Бид цаашид ч нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг шийдэлтэй уялдуулан хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг нийт барилга, нийтийн аж ахуйн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууддаа өргөн дэвшүүлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670565
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
