С.Зоригийн хөшөөг сурталчилгаа болгосон Л.Эрдэнэчимэгийн “Монос“ эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний суурин дээр бага насны хүүхдийн хөшөөг байршуулсан байсан. Ингэснээр анх төлөвлөгдөж, бүтээгдсэн хөшөөний зохиомж, орон зайн шийдэлд өөрчлөлт орсон байна.
Хаанаас хэн байршуулсан мэдэгдэхгүй эл хөшөө нь нь сүүлд "Монос" эмийн сангийн витамины сурталчилгаа болох нь ил болоод байсан.
“Агуу хүмүүс бүгд л нэгэн цагт хүүхдүүд байсан” нэртэй соёл, танин мэдэхүйн өвөрмөц аяныг "Монос"-оос зохион байгуулж байгаа бөгөөд Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эрхмүүдийн хүүхэд ахуй цагийн дүр төрхийг харуулсан сонирхолтой хөшөөнүүдийг хотын гудамжинд түр хугацаагаар байршуулаад байгаа гэж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн "Монос" эмийн санг 1 сая төгрөгөөр торгожээ.

