Алба хаагч н.Лхагвасүрэнгийн амийг хамт явсан найз нь хөнөөж, хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг цагдан хорьжээ

2026 оны 9 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний 032-р ангийн ахлагч энэ оны 07-р сарын 09 өдрөөс хойш ажилдаа ирэхгүй алга болсон гэж ар гэрийн зүгээс хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаад байсан билээ.

Алга болсон ахлагчийн ар гэрээс 8-р сарын 19-ний өдөр цагдаад хандаж хүүгээ эрэн сурвалжлах хүсэлт гаргаснаар цадаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд алга болсон ахлагч Лхагвасүрэнгийн амь насыг хохироон хээр булсан байсныг илрүүлж, сэжигтнийг өчигдөр шөнө буюу 09-р сарын 05-ны өдөр цагдан хорьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг хэргийг зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч үйлдсэн байж болзошгүй байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670534
1 эможи

чимэд
2026-09-06 19:07
монголд 1990 оноос хойш хүн дүрстэй араатнуудыг өнөөдрийн нийгэм өсгөн хүмүүжүүлж олноор үржүүлжээ Найз нөхөддөө итгэхийн аргагүй болчихдог юм байна. Одоо Монголын Төр ,Засаг хөгжлийг чрих биш хүн амаа амьд авч үлдэх арга чарга юу байна гэж бодох шаардлага гарч байнаа Автын осол, хотын замын осол халдварт болон хавдрын үхэл , согтуу баян балмад залуус бие биенээ алах насанд хүрээгүй нялх хүүхдийг хүчиндээд баригдахгүйн тулд амийг хөнөөх гээд үхэл хагацлын тоо мэдээ сонсох харахаас нүд хальтирч ,зүрх зогсмоор болжээ яах вэ .Сайд дарга нар маань хэн нь ихийг , хэдийг идсэн гэж маргалдсаар , хэн сайн юм хийчихэв түүнийг барьж шарж шоронд хорих л тухай хэрэлдсээр байгаа энэ үе үргэлжилсээр бидний ах дүү хүүхдүүд үхсээр л байх болжээ
keyboard_arrow_up