Монгол хүүхдэд зөөлөн ур чадвар олгох их нүүдэл эхэллээ

2026 оны 9 сарын 03

Arslan.mn

Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо.

Ерөнхий боловсролын сурагчдын "Их нүүдэл" шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болж байна.

Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдэд оюуны чадамж (IQ)-аас илүүтэй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар (EQ) чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, Аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадварыг олгодог.

Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь "суралцахуйд суралцсан", төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Arslan.mn

Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадварыг эзэмшүүлдэг байна.

Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн төлөөллүүд оролцож байна. Олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах "Оюуны их нүүдэл" ийнхүү эхэллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670500
0 эможи

keyboard_arrow_up