Япон улсын зочид төлөөлөгчид Хан-Уул дүүргийн удирдлагуудтай уулзалт хийжээ
2014 оны 8 сарын 06
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын Токио хотын Seibu group-ээс зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж дүүргийн удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Уулзалтын үер Хан-Уул дүүрэгт Ногоон бүс, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчин бүрдүүлэх зорилготойгоор дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Ажлын албаны дарга Б.Бас-Оргил, ИТХ-ын байгаль, орчин экологийн хорооны дарга П.Ганбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б. Даваажав, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Ө.Батмандах зэрэг албаны хүмүүстэй уулзалт, ярилцлагыг хийж санал солилцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6705
0 эможи