Улсын эмийн бүртгэлд байхгүй, тураах үйлчилгээтэй “Монжура“ тариаг хил нэвтрүүлэхийг завджээ

2026 оны 9 сарын 03

Arslan.mn

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026.08.18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын гурван иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрчээ.

Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ШИРХЭГ тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Arslan.mnМонгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм. Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.

Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670494
0 эможи

keyboard_arrow_up