С.Молор-Эрдэнийг ЭХТА-ийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж байна

2026 оны 9 сарын 02

Arslan.mn

Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-аас С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж байна.

Тухайлбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна.

С.Молор-Эрдэнэ “Монгол гэдэг ард түмэн дэлхий дээр байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Чингис хаан Монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670479
0 эможи

keyboard_arrow_up