Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 50 ДУУДЛАГА бүртгэгджээ
2026 оны 8 сарын 26

Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийт 2073 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 741, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 дуудлага, мэдээлэл бүртгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670394
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
