Иргэн “С” тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан ХЭРГИЙГ ШАЛГАЖ эхэлжээ
2026 оны 8 сарын 25

Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.
Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670387
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
