Онцгойгийн албан хаагчдыг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй орон сууцад хамруулжээ

Онцгойгийн алба хаагчдыг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулжээ.
“Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих, орон сууцжуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөнх Ариун Булаг” ХХК-тай хамтран үйлчилгээний зориулалт бүхий 12 давхар орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, тус газарт ажиллаж байгаа 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулжээ.

Эх сурвалж: ОБЕГ

