58.9 сая төгрөгийн хахууль авсан гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026 оны 8 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,026 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,379 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 736 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.

Авлигын хэрэг:

- Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нараас 2026 оны 2 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,9 сая төгрөгийн хахууль авсан,

- Гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нар нь бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 58,9 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Т.Ү нь ... төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа, “Со...” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Си...” ХХК-ийн вагоны салбар зам ашиглах ашиг сонирхлыг ханган, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16 сая төгрөгийн хахууль авсан; 

“Со...” ХХК-ийн захирал С.С нь хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 17 сая төгрөгийг мөнгө угаасан,

“Си...” ХХК-ийн тээврийн менежер Ц.Г нь ...төмөр замын өртөөний дарга Т.Ү-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 33 сая төгрөгийг С.С-ын данс руу шилжүүлж хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Т нь “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн худалдан авалтын менежер Э.Г, бизнес хөгжлийн менежер А.Б, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.С нартай бүлэглэж, өөрсдөдөө давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор компанийн тухай хууль, “М...” ХХК-ийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тус тус зөрчиж, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 13 удаагийн 1,732,583,160 төгрөгийн худалдан авалт хийхдээ өөрсдийн хамаарал бүхий нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудтай зах зээлийн үнээс өндөр үнээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байхад төлбөрийг шилжүүлэх зэрэг арга хэлбэрээр “М...” ХХК-д их хэмжээний буюу 932,490,940 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Бусад хэргүүдийн тойм:

- Д.Б нь Бүгд Найрамдах Турк Улсаас метамфетамины агууламжтай, "мөс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор цахимаар худалдан авч, олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- О.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар А.Х-тай бүлэглэн хадгалсан, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах),  20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ( Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Б, М.Д, Б.Т нар нь бүлэглэн нэр бүхий хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж авч явж, хүн хулгайлсан, мөн Б.Б нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийг хохирол учруулсан, бие махбодид нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх),  11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 

- Ж.П нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрөлгүйгээр 2023 оны 6 дугаар сард “этил ацетат” (ethy acetate) гэх  химийн хортой бодисыг бусдаас худалдан авч, “Б....” ХХК-ийн ажилчдын байрны 2 давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, аюулгүй бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670358
0 эможи

DR. ADITY
2026-08-24 23:38
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
DR. ADITY
2026-08-24 23:38
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
keyboard_arrow_up