АУДИТ: “Зам тээврийн хөгжлийн төв“ ТӨҮГ-ын дарга Д.Оюунболдын санхүүгийн тайлангаас ₮7,9 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2026 оны 8 сарын 24

Arslan.mn

Үндэсний аудитын газраас  “Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.

Тодруулбал, аудитаар нийт 7,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд өмнөх аудитаар хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тайлант онд давтан гаргасан 5,4 тэрбум төгрөгийн зөрчилд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох  албан шаардлага хүргүүлжээ.

Мөн өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй 1,7 тэрбум төгрөгийн зөрчил, тайлант онд жилийн эцсийн мөнгөн хөрөнгө, авлагын дансдаас түүвэрлэсэн харилцагчийн үлдэгдлийг тулган баталгаажуулах захидлын хариу ирүүлээгүй, авлагын дансдын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 749 сая төгрөгийн зөрчилд нийт 3 албан шаардлага хүргүүлж, татварын бүртгэлийн программыг жигдрүүлээгүй, татварын өр төлбөрийг тодорхойлолтоос зөрүүтэй тайлагнасан зөрчилд 2 зөвлөмж өгчээ.

Нийт илрүүлсэн 7,9 тэрбум төгрөгийн зөрчил нь аудитын тогтоосон 176 сая төгрөгийн материаллаг байдлын түвшнээс давсан тул  “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Тухайлбал, 

  • Өмнөх оны аудитаар хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, тайлант онд зөрчлийг давтан гаргасан байна. Тайлант оны нийт орлогын төлөвлөгөөг 17 тэрбум төгрөгөөр баталж, 12,4 тэрбум төгрөгийн орлого тайлагнасан нь 69.4 хувийн гүйцэтгэлтэй, 5,4 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө тасарсан зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.

Ташрамд дурдахад,  “Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар өдгөө Д.Оюунболд  ажиллаж буй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670350
0 эможи

DR. ADITY
2026-08-24 23:38
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин
2026-08-24 19:06
Замын хураамж Жолоочын торгуул хоёр аймшигтай их зөрчилтэй байгаа шүү дээ хулгайчууд гэмгүй жолоочыг л мэрж баждаг новшийн зантай нь худлаа биш шүү дээ
keyboard_arrow_up