”Мах Импэкс” ХК 80 жилийн ойгоо тохиолдуулан азын хур буулгалаа

2026 оны 8 сарын 22

Arslan.mn

Үндэсний ууган үйлдвэр, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойгоо тохиолдуулан “ТҮҮХИЙГ ХӨТӨЛСӨН – 80 ЖИЛ” уриан дор хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрийнхөө энэ удаагийн азтануудыг тодрууллаа.

Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 80 хэрэглэгч азтанаар тодорч, 100 сая төгрөгийн үнэ бүхий шагналын эзэд боллоо.

Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд:

  • 10.000,000 төгрөгийн бэлэн мөнгөний шагнал – 2 азтан
  • 5.000,000 төгрөгийн бэлэн мөнгөний шагнал – 10 азтан
  • “Номин” сүлжээ дэлгүүрийн 1.000,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
  • 300,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
  • 200,000 төгрөгийн эрхийн бичиг – 20 азтан
  • Аяллын иж бүрэн хэрэгсэл – 8 азтан тус тус тодорлоо.

80 жилийн түүх, туршлага, өв уламжлалаа орчин үеийн үйлдвэрлэл, технологитой хослуулан хөгжүүлж ирсэн “Мах Импэкс” ХК цаашид ч хэрэглэгчдийнхээ итгэл, сонголтыг эрхэмлэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээрээ үнэ цэн бүтээсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670328
0 эможи

Мах Импэкс
keyboard_arrow_up