АУДИТ: Соёл урлагийн газрын дарга Г.Батхуягийн санхүүгийн тайлангаас тендергүй ажил гүйцэтгүүлсэн зэрэг ₮1,3 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Үндэсний аудитын газар 2026 оны хоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Тодруулбал, аудитаар нийт 1,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд, 1,9 сая төгрөгийн 1 төлбөрийн акт тогтоож, 1 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага хүргүүлж, 284 сая төгрөгийн 4 зөвлөмж  өгчээ.

Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 1,3 тэрбум төгрөгийн залруулагдаагүй алдаа болон зөрчил ньтогтоосон материаллаг байдлын түвшнээс 1,2 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байна.

Тодруулбал, ажил гүйцэтгүүлэхдээ тендер сонгон шалгаруулалт зарлаагүй, гэрээ байгуулахаас өмнө ажлыг эхлүүлсэн, шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Зөрчлүүдээс:

  • “Go Mongolia” уриан дор олон улсад сурталчлан таниулах чиглэлээр зохион байгуулсан "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор тендер сонгон шалгаруулалтгүйгээр, төсөвт өртгийн дээд хязгаарт багтаан хуваан 79 байгууллага, 35 хувь хүнтэй хэвлэл, тохижилт, түрээс, тээвэр зэрэг ижил төрлийн ажил үйлчилгээнд 1,4 тэрбум зарцуулсан.
  • Соёл урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн ерөнхий төлөвлөлтийн зургийн дагуу кадастрын цэг хатгах ажлыг тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж 16 сая төгрөгийн зардал гаргасан.
  • “Мазаалай” цас мөсөн хотхон байгуулах ажлыг тендер сонгон шалгаруулалт зарлаагүй, гэрээ байгуулахаас өмнө ажлыг эхлүүлж, 1 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулж өрсөлдөөнийг хязгаарласан зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.

Адуитаас нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлаагүй, гэрээ байгуулахаас өмнө ажлыг эхлүүлдэг зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлжээ.

Ташрамд дурдахад, Соёл, урлагийн газрын даргаар Г.Батхуяг ажиллаж буй.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670319
0 эможи

hun
2026-08-21 13:21
Тоодог хүн байдаг юм уу. үүрэг гүйцэтгэгч гэж сонссон
keyboard_arrow_up