COP17: Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Дээрх бага хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачиг, экосистемийг нөхөн сэргээх болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон арга хэмжээ билээ.

Хуралд оролцож буй зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 40 зочид буудалд 24 цагийн болон томилгоот цагийн хуваариар 103 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670315
0 эможи

keyboard_arrow_up