Хүүхдийн 100 мянган төгрөгийн үр нөлөөг судлах үндэсний судалгааг хийж эхэллээ

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100 мянган төгрөг өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг IRIM судалгааны хүрээлэн хийж эхэлсэн байна.

Судалгааны мэдээлэл цуглуулалтад Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх 8 аймгийн 31 сумын нийт 2,000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ.

Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна.

Судалгааны үр дүн нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй бодит үр нөлөөг үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгоход шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой гэжээ.

Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670313
1 эможи

нарантуяа
2026-08-21 15:04
Би 5 хүүхэдтэй амьдралд нэмэр болдог шүү одоогын нийгэмд хүн амьдархад хүнд бна шүү дээ
Нарангэрэл
2026-08-21 13:41
Хоол унд авж хүрдэггүй 7 хонгил хүнсний мөнгө
Оюунчимэг
2026-08-21 13:18
Одоо энэ хэцүү цаг үед хэрэг бололгүй яахав дээ болдог бол бүр нэмүүлээд л байна даа
Өлзиймөнх Сандуйбаатар
2026-08-21 12:16
амьдралд хүрэлцэхгүйл байна 4н хүүхдээс 3нь авдаг 1нь хөгжилийн бэрхшээлтэй ажил хийё гэсэн ч чадахгүй өр зээлээс эхлүүлээл хүрэлцдэггүй юмөө угнь их нэмэр болдог хоол хүнс цахилгаан түлээ нүүрс хүүхдүүдийн хэргцээ гээд хэцүүл байнадаа
Б.Ууганбаяр
2026-08-21 12:04
амьдралд минь үнэхээр хэрэг болдог шүү хүүхдийн мөнгө
Манаргүл
2026-08-21 10:58
Амдрал муу
keyboard_arrow_up