Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байна

2026 оны 8 сарын 20

Arslan.mn

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нутгийн иргэнийг автомашинаар мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670304
1 эможи

keyboard_arrow_up