Д.Нямрагчаа: Засгийн газрын тогтоолоор энэ онд 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг 11 аймаг, гадаадын 4 улсын 24 иргэнд олгосон байна

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

ЦЕГ-аас гадаадын иргэд шонхор шувуу барьсан болон газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЭЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Нямрагчаа " Засгийн газрын 263 дугаар тогтоолоор энэ жил 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг дөрвөн улсын 24 иргэнд олгосон байна. Зөвшөөрлийн дагуу 11 аймагт отог байгуулсан байна. Тухайн отгуудад аймаг орон нутгаас хяналт шалгалт тавих үүрэгтэй бөгөөд гурав хоног тутамд хяналт шалгалт хийж байгаа.

Төв аймагт шонхор агнаж байсан отог зөвшөөрөлтэй байна.

Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан иргэн Э-д холбогдох үйлдэлд гадаадын иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газраас бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Аль аль талынх нь гомдлыг ЦЕГ бүртгэлд аван шалгаж байгаа " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670264
1 эможи

keyboard_arrow_up