1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Монгол хорхогийг Гиннесийн рекордод бүртгүүлнэ

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2026 оны наймдугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд болно.

Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын олон төрөлт уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болох юм.

Мөн энэ үеэр 1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Монгол хорхогийг Гиннесийн рекордод бүртгүүлэх арга хэмжээ болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670262
0 эможи

keyboard_arrow_up