COP17 хурлын олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийлээ

2026 оны 8 сарын 18

Arslan.mn

COP17-ын Ногоон бүс өнөөдөр албан ёсоор нээж COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцогчид нээж үг хэллээ.

Ногоон бүс нь иргэд, олон нийтэд нээлттэй оролцооны талбар бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хүн бүрийн ирээдүй, амьдралын чанартай холбон ойлгох боломжийг бүрдүүлж байна.

Цөлжилт бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь ирээдүйн эдийн засаг, хоол хүнс, ус, амьжиргаа, тогтвортой хөгжлийн асуудал юм. COP17-ын эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнууд эдгээр сорилтын талаар хэлэлцэж, цаашдын бодлого, хамтын шийдлийг тодорхойлж байна.

Та бүхэн 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Ногоон бүсээр зочилж, COP17-ын үйл ажиллагаа, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлагатай танилцан, мэдээлэл авч, өөрийн санал бодол, оролцоогоо хуваалцаарай.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670242
0 эможи

keyboard_arrow_up