4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөсөн М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ
2026 оны 8 сарын 18

4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээс түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул өнгөрсөн тавдугаар сард БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оногдуулсан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670232
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс


