Ховд аймгаас алга болсон хүүхдийн асуудалд хөрш айлын хоёр хүнийг сэжиглэн цагдан хорьжээ
2026 оны 8 сарын 14

Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багаас бага насны хүүхэд алга болоод (2026.08.01) 14 хонож байна.
Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор 10 настайг А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй.
Хүүхэд алга болсонтой холбогдуулан хөрш айлын хоёр хүнийг өчигдрөөс цагдан хорьсныг албаны эх сурвалж мэдээллээ. Улаанбаатар хотоос цагдаагийн бүрэлдэхүүн гарч Ховд аймгийн Буянт сум руу өчигдөр (2026.08.13) хөдөлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670190
1 эможи
Зочин
2026-08-14 17:00
хөрш айл сэжигтэй бна !!???
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
