Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна

Монгол Улсад энэ сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17” болно.
Хуралд оролцохоор дэлхийн 190 орчим орны зочид төлөөлөгч ирнэ. Үүнтэй холбогдуулан автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор, тээврийн хэрэгслийг маргаашаас эхлэн (2026.08.15) улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараад буй юм.
Хязгаарлалт наймдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж, есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тоогоор улсын дугаар нь төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой.
Хязгаарлалт 07:00-21:00 цаг хооронд үйлчлэх бөгөөд бүсчлэл тогтоохгүй.

