Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралтын ажил дууслаа

2026 оны 8 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллах үеэрээ Багахангай өртөө болон төслийн 43 дугаар километрт байрлах 33 метрийн гүн ухмалын хэсэгт ажиллаж, бүтээн байгуулалтын явц, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж байна.

Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралтын ажил 2025 оны 4 дүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газар шорооны ажил, төмөр замын дээд бүтцийн угсралт, таван байршил дахь гүүрэн байгууламж болон ус өнгөрүүлэх хоолойн үндсэн ажил бүрэн дууссан байна.

Ингэснээр төслийн нэгдүгээр үе шатны эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусаж, одоо төмөр замын чанар, технологийн шаардлагыг хангах, ашиглалтад бэлтгэх эцсийн шатны ажил үргэлжилж байна. Төслийн нийт газар шорооны ажлын хэмжээ 31.3 сая шоо метр юм.

Arslan.mn

Энэ үеэр төслийн нэгдүгээр үе шатны трассын 43 дугаар километрт байрлах 33 метрийн гүн ухмалын ажлын гүйцэтгэлтэй мөн танилцлаа. Тус хэсэг нь газрын тогтоц, хөрсний нөхцөл, инженерийн шийдлийн хувьд хүндрэлтэй хэсгүүдийн нэг бөгөөд уулын ам, газрын өгсүүр байдал болон хөрсний онцлогт нийцүүлэн газар шорооны ажлыг үе шаттайгаар гүйцэтгэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670177
0 эможи

keyboard_arrow_up