Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026 оны 8 сарын 12

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийн хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр эхэлнэ гэж Нийслэлийн Боловсролын Газар(НБГ)-аас мэдээллээ.
Бүртгэл E-Mongolia платформоор наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх,
- 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670175
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
