С.Баттулга: Асуудлыг ажлын өрөөнөөс биш, ажилтнуудаасаа сонсож шийднэ

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ээлжит хурал боллоо. Хурлын үйл ажиллаанд байгууллагын холбогдох хэлтэс, албадын удирдлагууд хамтран оролцож, жолооч нарын өдөр тутмын ажилд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ажлын орчин нөхцөл, зохион байгуулалт, сахилга хариуцлага, үйлчилгээний чанар болон дотоод үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг газар дээр нь сонссон юм. Энэхүү уулзалтыг илүү үр дүнтэй болгох үүднээс ээлжээр нь хуваан 2 өдөр зохион байгуулсан юм.

С.Баттулга үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааг бодит нөхцөлөөс нь эхлэн үнэлж, ажилтан бүрийн санал, оролцоонд тулгуурлан цаашдын ажлын шинэчлэл, сайжруулалтыг хийх зорилт тавин ажиллаж байна.

Тэрбээр уулзалтын үеэр:

“Байгууллагын хамгийн чухал хэсэг бол өдөр бүр иргэдтэй нүүр тулан ажиллаж байгаа манай жолооч, ажилтнууд. Асуудал хаана байна, ямар зүйл хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг та бүхнээсээ сонсох нь чухал. Бид асуудлыг нууж тойрох биш, ил тод ярилцаж, боломжтой шийдлүүдээ хамтдаа эрэлхийлж ажиллана” хэмээн онцоллоо.

Уулзалт нээлттэй, идэвхтэй хэлэлцүүлгийн хэлбэрээр үргэлжилж, өдөр тутамд тулгардаг асуудал, санал хүсэлтээ хоорондоо чөлөөтэй илэрхийлэв.

Холбогдох хэлтэс, албадын удирдлагууд жолооч нарын тавьсан асуудлуудад тайлбар мэдээлэл өгч, шуурхай шийдвэрлэх боломжтой болон үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудыг ангилан авч үзэхээр боллоо.

Цаашид жолооч, ажилтнуудтай хийх ийм төрлийн нээлттэй уулзалтыг тогтмолжуулж, гарсан санал хүсэлт, тулгамдсан асуудлын шийдвэрлэсэн байдлыг эргэн мэдээлдэг, ажилтан-удирдлагын харилцан ойлголцол, хариуцлагыг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын зүгээс ажилтныхаа дуу хоолойг сонсдог, асуудлаа хамтдаа шийдвэрлэдэг, үйлчилгээний чанар, байгууллагын соёлыг үе шаттайгаар сайжруулсан хамт олон болохын төлөө ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670166
0 эможи

keyboard_arrow_up