“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон бусад төлөөлөлтэй уулзаж, “Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Монгол Улс, Нийслэл болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа өргөжин, нийслэлийн ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв. “Ногоон-Улаанбаатар” орон сууц төсөл нь Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны нийт 24.7 сая ам.долларын санхүүжилтээр эко орон сууцны хороолол байгуулах юм.

Төслийн хүрээнд сонгон шалгаруулалтыг Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны холбогдох журмын дагуу зохион байгуулж, ажлын тоо хэмжээг төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжийг судлахаар болов. Нийслэлийн зүгээс төслийн үндсэн зорилго, ногоон орон сууцны шийдлийг хадгалан, санхүүжилтийн боломж болон хэрэгжүүлэх хувилбаруудыг Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай нягт хамтран хэлэлцэж, төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Ногоон-Улаанбаатар” төсөл нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орон сууцны шийдлийг бий болгоход чухал ач холбогдолтойг онцолж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670164
0 эможи

keyboard_arrow_up