Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол иргэнийг Истанбулаас баривчилжээ

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсад албадан авчирчээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Г 2024 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн 20.7.1 дэх хэсэгт зааснаар НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт холбогдсон.

Улмаар хуулийн байгууллагад шалгуулж байх үедээ Монгол Улсын хилээр гарч орон зайлжээ. Түүнийг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Иргэн Г Истанбул хотод хууль бусаар оршин сууж байжээ. Тус хотын Окмейдан орчмын эрүүгийн цагдаагийн албан хаагчидтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж саатуулан баривчлуулжээ. Улмаар энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажлыг зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670160
1 эможи

keyboard_arrow_up