Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өсжээ.

2026 оны долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 14.2 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 25.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.3 хувиар тус тус өссөн байна.

Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 15 хувь, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийн үнэ 10.3 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үнэ 27.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 8.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.

зураг

зураг

зурагИнфляцын түвшин 2025 оны долоодугаар сард 8.1 хувь байсан бол энэ оны долоодугаар сард 13 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувиар (17.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.6 нэгж хувиар (35.3%) тус тус нөлөөлжээ

зураг

Инфляцын түвшин өнгөрсөн сард улсын хэмжээнд 13 хувь гарсны 7.0 (53.7%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 (7.1%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 1.5 (11.3%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 (5.8%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

зураг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 25.5 хувь (согтууруулах бус ундааны дэд
  • бүлгийн үнэ 4.4 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 12.6 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.2 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.7 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.5 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь,
  • даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь,
  • бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.

Инфляц 2026 оны долоодугаар сард 13 хувь гарсны 3.5 (26.5%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

зураг

Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 55.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 63.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 11.0 хувиар, гоймонгийн үнэ 33.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670158
0 эможи

keyboard_arrow_up