Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан

2026 оны 8 сарын 10

Arslan.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.08.09) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, төмөр замын доод болон дээд бүтцийн үндсэн ажил дууссаны дараах эцсийн шатны ажлуудад хяналт тавьж, төслийн талбайд ажиллалаа. 

Төслийн эхний 87 км зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут юм. Энэ хэсгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын хайрга чигжих, замын нягтрал болон зарим хэсгийн дээд бүтцийн суурийн ажлын гүйцэтгэлтэй нарийвчлан танилцаж, ажлын чанар, технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж ажиллалаа. 

Arslan.mn

АЖЛАА ДУУСГАСАН ИХЭНХ КОМПАНИУД ДАРААГИЙН ХЭСЭГТ ШИЛЖИЖ БАЙНА

Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна.
Ингэснээр төслийн эхний 87 км хэсгийн үндсэн бүтээн байгуулалтаас дараагийн шатны ажлууд руу шилжих үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Шувуун фабрик, Эмээлт чиглэлийн үлдэж буй ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу дуусгаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

АЖЛЫН ЯВЦ УДААШРАЛТАЙ УУЛЫН АМНЫ ЗАРИМ ХЭСЭГТ НЭМЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ, АЖЛЫГ ШУУРХАЙ ДУУСГАЖЭЭ

Мөн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс зарим газарзүйн онцлог байдлын хувьд, инженерийн хүнд шийдэлтэй, ажил нь удаашралтай байсан уулын амны нарийн хэсэгт шуурхай зохион байгуулалт хийж, ажлаа цаг хугацаандаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн ‘Жинжи майнинг’ компанийн тэрэг техник, хүн хүчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж, ердөө хоёр хоногийн дотор тухайн хэсгийн ухмалын ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн компаниуд ажлаа үргэлжлүүлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. 

Төслийн зохион байгуулалтыг ийнхүү сайжруулж, уртасгасан цагийн хуваарьтай, зарим хэсэгт 24 цагаар хоёр ээлжээр ажилласнаар Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлууд дээр төвлөрч байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670155
1 эможи

keyboard_arrow_up