Нийтийн тээврийн бодлогын газарт шинээр томилогдсон албан хаагчдад сургалт зохион байгууллаа

2026 оны 8 сарын 10

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газар нь төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэг, зарчим, үнэт зүйлсийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд тус газрын Хуулийн хэлтсээс "2026 оны сургалтын төлөвлөгөө"-ний дагуу Нийтийн тээврийн бодлогын газарт шинээр томилогдсон албан хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Хуулийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбилэг явуулж албан хаагчдад Нийтийн тээврийн бодлогын газар нь ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж ажилладаг талаарх ерөнхий ойлголт, ямар хууль эрх зүйн хүрээнд ажилладаг болон төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Сургалтад тус газарт шинээр томилогдон ажиллаж байгаа нийт 10 албан хаагч оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670154
0 эможи

keyboard_arrow_up