Ховд аймагт алга болсон 10 настай охиныг найм дахь өдрөө эрэн хайж байна

2026 оны 8 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна. Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670147
0 эможи

keyboard_arrow_up